Ажлын хувцасны захиалга, худалдаа
Солосейф ххк нь 2016 онд дотоодын 100%
хөрөнгө оруулалттайгаар гадаад дотоод худалдаа, оёдлын үйлдвэрлэл болон нэг
бүрийн хамгаалах хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх чиглэлээр байгуулагдаж өнөөг хүртэл
уул уурхай, зам тээвэр, барилга байгууламж, хүнд хөнгөн үйлдвэрүүдэд
зориулан чанарын шаардлага хангасан
материалаар хөдөлмөр хамгааллын хувцас, гутлыг үйлдвэрлэн гаргаж, хөдөлмөр
хамгааллын бүхий л хэрэгсэлийг бэлтгэн нийлүүлж байна.
Гадаад худалдаа нь 2016 оноос хятадын
болон орос америк улсын томоохон үйлдвэрүүдтэй харилцаж тоног төхөөрөмж, олон
төрлийн нэр бүхий их хэмжээний бараа оруулж ирж хэрэглэгчдэд хүргэдэг ба бид
эрээн хотод өөрсдийн агуулахтай болж карго тээвэр хариуцан ажиллаж байна.
Тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр гал тогоо,
зочны өрөө, үүдний өрөө, унтлагын өрөө гээд хүний хэрэгцээг бүрэн хангасан
тавилгуудыг үйлдвэрлэж буйгаас гадна аж ахуйн нэгж байгууллагатай мөн хамтран
ажилладаг болж Эрдэнэт хот төдийгүй Улаанбаатар, Дархан, Хөвсгөл зэрэг хүрч
болох бүхий л газарт хүргэлт хийн найрсаг үйлчилгээ үзүүлсээр байна.
Оёдлын үйлдвэрлэл нь 2016 онд ажлын хувцас
үйлдвэрлэлийг 7 оёдолын машин, 3 туслах машины тоног төхөөрөмжтэй байгуулсан
бол Одоогийн байдлаар эсгүүрчин дизайнер, оёдолчин, туслах ажилтан нийт 20
гаруй ажиллагсадтай жилд 3-4 мянга орчим ажлын хос хувцас үйлдвэрлэн гаргах
хүчин чадалтай тасралтгүй ажиллаж байна.
Цаашдаа олон улсын стандартад нийцсэн
бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлийн цар хүрээгээ улам бүр тэлэх төлөвлөгөөтэй
ажиллаж байна.